📅

Аавыг санагалзуулах “Аавын зураг”

🕔 2018/03/14 14:35
 Аавын тухай бодол, дурсамж хүн бүрт байдаг. Тухайлбал: Одоо тантай хамт байгаа түшигтэй аав, тэнгэрт одсон бурхан аав, амьдралын зам салсан ч сэтгэлийн гүндээ үгүйлэх холын аав, магад хэзээ ч хараагүй атлаа битүүхэн уулзахыг хүсэх мөрөөдлийн аавууд бий... Тэр л аавуудад, ааваа хайрлаж, үгүйлж, мөрөөддөг хүн бүрт зориулсан  "Аавын зураг” хэмээх шинэ  бүтээл мэндэлжээ. "Guys”- хамтлагийн гэдгээр нь бидний мэдэх жүжигчин, дуучин, ая зохиогч А.Төгсбаяр уг дууны үг аяыг зохиож,  дуучин, гитарчин О.Гантулгатай хамтран дуулжээ.
Дууны клипийг Төрийн хошой шагналт, УГЗ Д.Намдагийн "Үрэгдсэнийг хүлээгч” өгүүллэгээс сэдэвлэн хийж, гол дүрд МУГЖ Д.Гүрсэдийг урин тоглуулсан байна. 
Дашрамд дурдахад дуучин, гитарчин О.Гантулга анхны "Life is a dream” цомгийн баярын тоглолтоо 2018.03.18-нд үзэгч, сонсогчидтойгоо тэмлэглэхээр бэлтгэл ажилдаа орсон байна. Уг тоглолтонд "Аавын зураг” дуу эгшиглэх аж. 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол