📅

Сум алдаж хүүгээ хөнөөсөн залуу эхнэртэйгээ хамт амиа хорложээ

🕔 2018/03/21 10:43

Сум алдаж хүүгээ хөнөөсөн залуу эхнэртэйгээ хамт амиа хорложээ

 

Говь-Алтай аймагт санамсаргүйгээр сум алдаж, гурван настай хүүгээ хөнөөсөн залуу эхнэртэйгээ хамт амиа хорлосон харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Энэ сарын 8-ны өдөр Говь-Алтай аймгийн Тонхил сумын нутагт сумын төвөөсөө 100 орчим км зайд хаднаас боож нас барсан хоёр хүн байна гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад иржээ.

Дуудлагын дагуу цагдаагийн албан хаагчид очиж ажиллахад өмсөж явсан хувцасных нь халааснаас гэрээслэл олдсон байна. Гэрээслэлд гэр бүлийн хүмүүс гэдгээ бичээд нөхөр нь анхаарал болгоомжгүй байдлаасаа болж сум алдаж гурван настай хүүхдийнхээ амь насыг хохироосон учраас амьдрах утга учиргүй болсон талаараа бичсэн байжээ.

Одоогоор уг хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж.

Т.Гэрэл

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол