📅

Д. ЦОЛМОН: ӨЭМТ-ҮҮДИЙН ЭХЧҮҮДИЙГ ХЯНАЛТАНДАА АВЧ АЖИЛЛАСАНААР...

🕔 2018/03/26 13:09
 
Д. Цолмон: ӨЭМТ-үүдийн эхчүүдийг хяналтандаа авч ажилласанаар тус хороодоос нярай болон, эхийн эндэгдэл гараагүй
Хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлст үр бүтээлтэй ажиллаж, онцгой амжилт гаргасан эмч нарын хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх, эмчилгээ, оношилгоо болон ажлын шилдэг арга туршлагыг нийтэд сурталчлах, дэлгэрүүлэх зорилгоор Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн "Эмч нараа алдаршуулах" буланг уншигч та бүхэнд хүргэж байна. 
 Зочиноор: Бөөрний кабинетийн эмч, Анагаах Ухааны Магистр, Клиникийн профессор, Дотрын тэргүүлэх зэрэгтэй Дондив овогтой Цолмон уригдлаа. Түүний ажил амьдралын туршлагатай танилцана уу...
 Д.Цолмон миний бие 1979 онд АУДэС-ийн эмчилгээний ангид элсэн орж 1985онд төгссөн.1985-1987 онд Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын хүний их эмчийн салбарын эрхлэгчээр,1987-2005 онуудад Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт дотрын эмч, дотрын тасгийн эрхлэгчээр 2005 оноос одоог хүртэл Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвд дотрын эмч, бөөрний эмчээр ажиллаж байна. 
-Д. Цолмон нь өөрийн мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд байнга анхаарч зохион байгуулагдаж буй "Эмч нарын онол практикийн бага хурал”, Клиник анатомийн конференц, бусад хурал зөвлөгөөнд идэвхитэй оролцож илтгэл, шүүмжлэл, хэвлэлийн тойм хийх зэргээр идэвхитэй оролцдог эмч.
-Өрхийн эмнэлэгт  мэргэжил арга зүйн  зөвлөгөө өгөх, хүнд өвчтөн үзэж эмчилгээ, оношилгоо, асаргаа сувилгаа шийдэх мөн 20,13,14-р ӨЭМТ-үүдийн жирэмсэн эхчүүдэд  дотор, бөөрний эмчийн тусламж үзүүлж, өвчлөлтэй гарсан эхчүүдийг хяналтандаа авч ажилласнаар тус хороодоос нярай болон, эхийн эндэгдэл гараагүй болно.
 -Амгалан амаржих газарт зөвлөгөө өгч дотрын өвчний өвчлөл, эндэгдлийг  бууруулахад гол анхаарлаа чиглүүлэн ажиллаж, тодорхой үр дүнд хүрч чадсан. Тэрбээр урьдчилан сэргийлэх үзлэг тогтмол хийж олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд материал бэлтгэн, сурталчилгаа байнга хийж ажилладаг идэвхитэй эмч юм. Жил бүр цэрэг татлага-ийн штаб-д 3000 орчим залууст дотрын үзлэг хийж, өвчтэй илэрсэн залуусыг хяналтандаа авч эмчлэн эрүүлжүүлж ажилладаг манай алтан гарт нэр хүндтэй тэргүүний эмч нарын нэг яах аргагүй мөн билээ. 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол