📅

Цасан шуурга шуурч хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

🕔 2018/04/11 09:52

Цасан шуурга шуурч хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

 

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар бага зэргийн хур тунадас, нойтон цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Монгол Алтайн нуруу, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голийн хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм дулаан байна.


ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө Хөвсгөлийн уулсаар бага зэргийн  хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 11-16 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи  баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 3-8 хэм хүйтэн,  өдөртөө 7-12 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй.  Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 4-6 хэм хүйтэн, өдөртөө 9-11 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 15-20 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 2-4 хэм хүйтэн, өдөртөө 10-12 хэм дулаан байна.


2018 оны 04 дүгээр сарын 12-ноос 04 дүгээр сарын 16-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

12-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 13-нд нутгийн зүүн хагаст, 14-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 12-нд ихэнх нутгаар, 13,14-нд говь, тал хээрийн  нутгаар секундэд 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. 12-нд ихэнх нутгаар, 13-нд нутгийн зүүн хагаст сэрүүсч Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 1-6 хэм, Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна. Хугацааны сүүлчээр дулаарна.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол