📅

Я.Лхамдорж: БЗХӨ-өөр өвдсөн бол бүрэн эдгэртлээ бэлгийн хавьталд орохгүй байх шаардлагатай

🕔 2018/04/18 15:22
Олон улсын "Сувилагчдын баярын өдөр"-ийг угтан иргэддээ хүндлэл хүлээсэн, сувилагч нараа алдаршуулах ажлын хүрээнд  Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн салбар Амбулатори №2-ийн БЗДХ, ХДХВ, ДОХ-ын сувилагч, зөвлөгч Я.Лхамдорж зочиноор уригдлаа.
-Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе! Юуны түрүүнд өөрийгөө танилцуулаач?
Намайг Яахүүгийн Лхамдорж гэдэг. Улсад 35дахь жилдээ ажиллаж байна. 1983 онд Дархан хотын Анагаах ухааны дунд сургууль төгсөөд Найрамдлын Районы нэгдсэн эмнэлэгт 1983-1990 он, 1990-1995 онд хуучнаар БЗД-ийн 10-р төвд Физик эмчилгээний сувилагч, 1995-1998 онд БЗД-ийн хүүхдийн түргэн тусламжийн бага эмчээр ажиллаж байсан. 2007 оноос Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн Салбар Амбулатори №2т  одоог хүртэл БЗДХ-ийн сувилагч, зөвлөгчөөр ажиллаж байна даа. Ер нь Баянзүрх дүүргээсээ өөр газар ажиллаагүй шүү/инээв/
 
.-БЗДХ, ХДХВ, ДОХ-ын зөвлөгчтэй ярилцах боломжоо ашиглаад уншигчдад хэрэгтэй зөвлөгөөг авья гэж бодлоо. БЗДХ-аас урьдчилан сэргийлэхийн тулд юун дээр анхаарах ёстой вэ?
Танд БЗХӨ-ний шинж илэрсэн, эсвэл тохиолдлын хүнтэй хамгаалалтгүй хавьталд орсон бол даруй эмчид үзүүлэх шаардлагатай гэдгийг эхлээд хэлье. Зарим БЗХӨ-ний үед эрэгтэй, эмэгтэйд ямар ч шинж тэмдэг илрэхгүй байж болдог. Иймээс халдвартай хүн халдвар авсанаа мэдэхгүй бусдад өвчнөө тараадаг. БЗХӨ нь яваандаа эдгэрнэ гэж найдсаны хэрэггүй, шинж тэмдэгүүд нь ариллаа ч халдвар хэвээр үлддэг. 
БЗХӨ-нөөс урьдчилан сэргийлэх арга зам бол бэлгэвч тогтмол хэрэглэх, тохиолдлын бэлгийн харьцаанд орохгүй байх явдал юм. 
-Хэрэв БЗХӨ-өөр өвдсөн бол бүрэн эдгэртлээ юуг анхаарах хэрэгтэй вэ? 
Нэн түрүүнд эмчийн заавраар антибиотик болон эмийн курс эмчилгээг бүрэн хийлгэх ёстой. Эмчдээ дахин очиж бүрэн эдгэрсэн эсэхээ баталгаажуулах, бүрэн эдгэртлээ бэлгийн хавьталд орохгүй байх, бэлгийн харьцаанд орвол бэлгэвч заавал хэрэглэх хэрэгтэй. Өөрөө дур мэдэн эмчилгээ хийхгүй байх, мөн архи тамхинаас татгалзах нь чухал. 
 
-Уншигч охид залууст халдвар авахгүй байх арга замын тухай зөвлөгөө өгөхгүй юу? 
Тохиолдлын бэлгийн хавьталд огт орохгүй байх хэрэгтэй. Бие биедээ үнэнч байж өөр ямар ч хүнтэй бэлгийн хавьталд бүү ороорой. Мөн бэлгийн хавьтлын үед бэлгэвчийг зөв тогтмол хэрэглэх нь БЗХӨ-ийг авах боломжийг эрс багасгадаг юм шүү. Охид залуучууд өөрөө өөртөө хайртай байгаарай гэж зөвлөмөөр байна. 
 
-Танд баярлалаа. Удахгүй болох ОУ-ын сувилагч нарын баярын мэнд хүргэе. Ажлын амжилт хүсэн ерөөе!

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол