📅

В.Путин өнөөдөр тангараг өргөнө

🕔 2018/05/07 09:34

Өнгөрсөн гуравдугаар сарын 18-ны өдөр болж өндөрлөсөн Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд ялалт байгуулснаар дөрөв дэх удаагаа Ерөнхийлөгчөөр томилогдон ажиллах гэж буй Владимир Владимирович Путин өнөөдөр Кремлийн ордонд тангаргаа өргөх гэж байна.

Энэ удаагийн тангараг өргөх ёслол нь сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөөгүй, анти-путин жагсаал хурцадмал байдалд хүрсэн үеэр зохион байгуулагдаж байгаагаараа олны анхаарлыг ихэд татаж байгаа юм. Эсэргүүцлийн жагсаалын улмаас 1600 гаруй хүмүүсийг баривчлан хориод байгаа бөгөөд тэдний дунд 12 настай хүүхэд хүртэл байгааг оросын хэвлэл мэдээллүүд онцолжээ. Жагсагчид “Путин бидний хаан биш” гэх уриан дор нэгдэн ийнхүү эсэргүүцэл үзүүлж буй нь энэ юм.

 

В.Путин нь анх 2000 онд Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан бөгөөд 2004 онд улиран сонгогдож, 2008-2012 онуудад улсынхаа Ерөнхий сайдаар ажилласан билээ. Улмаар 2012 онд гурав дахиа сонгогдон ажиллахдаа үндсэн хуульд анх удаа өөрчлөлт оруулан Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг зургаан жил болгон өөрчилсөн юм.

 

Ингэснээр Владимир Путин нь И.Сталингаас хойш оросын төрийг эрхийг хамгийн удаан барьж буй удирдагчаар тодорч байгаа аж.

Г.Сүмбээ
Эх сурвалж: CNN

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол