📅

Ц.Нямдортой холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ

🕔 2018/05/07 09:38

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

09.30

Нийслэлийн эрүүл мэндийн газраас Нийслэлийн боловсролын газартай хамтран зохион байгуулж буй “Амны хөндийн эрүүл мэнд” сэдэвт ээлжит сургалтын нээлт Чингэлтэй дүүргийн тавдугаар сургууль дээр болно.

10.00

“Аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгалын үеийн Монгол Улсын хөгжлийн асуудлууд” эрдэм шинжилгээ-онол практикийн бага хурал ШУА-ийн байрны 3 давхарт болно. Холбоо барих утас:98119897

Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд эхэлнэ

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд эхэлнэ

'Монголын инновацийн 7 хоног' нэгдсэн цуврал арга хэмжээний хэвлэлийн бага хурал БСШУСЯ-ны 4 давхарт, 401 тоотод болно

10.30

Татвар төлөгчдийн өдрийг тохиолдуулан 'Эх оронч үзэл татвар төлөхөөс эхэлнэ' хэвлэлийн бага хурал Татварын Ерөнхий газрын долоон давхарын хурлын танхимд болно. Холбоо барих утас: 88873012, 95005585

11.30

MN-Мэдээллийн төвд Монголын Хүний төлөө намаас Нийтийн сонсголын тухай хуулийн дагуу УИХ-ын гишүүн, хууль зүйн сайд Ц.Нямдоржтой холбоотой асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулах хүсэлтийг УИХ-д хүргүүлэх, Монгол Улсын үндсэн хуулиар олгогдсон шударга шүүхээр шүүлгэх эрхээ эдлэх, Ард түмний шүүх байгуулж авилгачдыг цээрлүүлэх талаар мэдээлэл хийнэ.

14.00

'Оршин суугаа газартаа хүн бүр утга учиртай амьдрах нийгмийг бүрдүүлэх нь' лекц Монгол-Японы төвд болно. Холбоо барих утас: 88822481,95555452

 

ЭНЭ ӨДӨР МОНГОЛЫН ТҮҮХЭНД

1992.05.07-11 БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ди Пэний урилгаар Монгол Улсын Ерөнхий сайд Д.Бямбасүрэн БНХАУ-д албан ёсны найрсаг айлчлал хийв. Энэ нь 30 жилийн турш Монгол Улсын Ерөнхий сайд анх удаа Хятадад айлчилсан явдал байв.

2000.05.07 Монгол Улсын Дундговь аймгийн Улаанбадрах суманд шүлхий өвчин гарсны учир БНХАУ уг өвчний халдвараас сэргийлэхийн тулд Хятадын хилийн хорио цээрийн албанаас албан ёсны мэдэгдэл хийж, тухайн өдрөөс эхлэн шууд ба шууд бус замаар Монгол Улсаас шүлхийн туссан малын гаралтай бүтээгдэхүүн оруулахыг хориглов.

2013.05.07 “Тираннозавр батаар” үлэг гүрвэлийн ясыг АНУ-аас Монголын талд Нью-Йорк хотноо хүлээлгэн өгөв.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол