Элчин сайд Ё.Отгонбаяр Монголд түр саатлаа
Монгол Улсаас АНУ-д суух Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон Ё.Отгонбаяр эх орондоо түр саатаад байна. Энэ онд төлөвлөгдсөн өндөр дээд хэмжээний айлчлалуудын бэлтгэл ажилтай холбоотой асуудлаар ирсэн аж.
Элчин сайдын ажлаа эхлүүлээд удаагүй байгаа тэрбээр Монголын оёмол сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд гаргахад импортын татварыг нь буулгахад ихээхэн анхаарал тавьж ажиллаж буй юм байна. Ингэхдээ Конгрессын гишүүдтэй нь уулзаж, асуудлаа танилцуулахад голлож буй гэнэ. Учир нь АНУ-ын Конгрессоос хууль баталж байж, оёмол сүлжмэл бүтээгдэхүүний импортын татварыг бууруулах асуудал шийдэгдэх учиртай аж.
Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад