Яаралтай түргэн тусламжийн автомашиныг хүлээлгэн өглөө
Монгол Улсын Ерөнхий сайдын орон нутгийн албан томилолтын бүрэлдэхүүнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл ажиллаж, аймаг, орон нутгийн эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн ажилтан албан хаагчидтай уулзаж, санал бодлоо солилцож, яаралтай түргэн тусламжийн автомашин, эмнэлэгт нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг өгч, зарим нэг асуудлыг газар дээр нь шийдвэрлэж байна.
Тэрээр өнөөдөр буюу 2018.05.09-ний өдөр Говь-алтай аймагт ажиллаж, тус аймгийн нэгдсэн Эмнэлэг, Алтай сумдад түргэний тусламжийн фургон, хантeр автомашинуудыг гардуулж өглөө. Мөн Төгрөг, Дарви, Тайшир сумдын нэгдсэн эмнэлэгт нэн шаардлагатай байгаа зарим нэг эмнэлгийн тоног төхөөрөмжийг өгсөн юм.
Говь алтай аймгийн хувьд бусад аймгаас нутаг дэвсгэр том дэд бүтэц тааруу, их онцлогтой. Эмнэлэгт нарийн үзлэг оношилгоо хийх шаардлагатай тоног төхөөрөмж байдаггүйн улмаас ард иргэд сумаас аймаг руу аймгаас хотруу явдаг байсан бол зарим нэг тоног төхөөрөмжийг шийдвэрлэж өгсөнөөр сумандаа аймагтаа эмнэлгийн тусламж үйлчилгээг авах боломжтой болж байна.