Татварын багц хуулийн шинэчлэлд 5000 гаруй ААН, байгууллагууд санал хүсэлт оруулжээ
Татварын багц хуулийн шинэчлээр энэ онд татварын гурван хуулинд шинэчлэл, НӨАТ-ын болон холбогдох 20 гаруй хуулинд өөрчлөлт оруулахаар болсон юм.
Одоо хэрэгжиж буй Татварын ерөнхий хууль 9 бүлэг 76 зүйлтэй байсан бол шинэ төсөлд 14 бүлэг 83 зүйлтэй байхаар тусгасан байгаа.
Хамгийн гол нь Татварын багц хуулийг батлахдаа татварын маргааныг шийдвэрлэх асуудлыг хялбарчилж, ААН-ийн татвар төлдөг журмыг шинэчлэн, татварын шатлалыг өөрчлөх талаар тодорхой шийдлүүд гаргаж, бизнес эрхлэгчдээ дэмжих ёстой гэж бизнес эрхлэгчид үзэж буй.
Энэ хуулийн төсөлд 5000 гаруй ААН, байгууллагууд санал хүсэлтээ ирүүлсэн байна. УИХ, Засгийн газар энэ санал хүсэлтэд анхааралтай хандаж, хууль эрхзүйн орчныг бүрдүүлэх аж.