📅

ИТХ-ын дарга Т.Ганзориг боловсролын салбарын удирдлагуудад үүрэг чиглэл өглөө

🕔 2018/09/04 10:15

Зураг

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т. Ганзориг тус аймгийн Боловсрол соёл урлагийн газрын мэргэжилтнүүд болон Есөнбулаг сумын  Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нартай наймдугаар сарын 31-ний өдөр уулзан үүрэг өглөө. 
 
Тэрээр захирал, эрхлэгч нарт жил бүр засварын зураг төсвийг эрт гаргаж байх, гадаад хамтын ажиллагаагаа боловсролын салбарт нэмэгдүүлэх, ЭЕШ-ын дүнг өмнөх жилүүдээс ахиулж, Боловсрол соёл урлагийн газрын бодлогын баримт боловсруулж ажиллах зэрэг үүрэг даалгавруудыг өгсөн юм.
Мөн тэдэнтэй хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан, сургалтын чанар болоод засварын ажил, мөн шинээр ашиглалтанд орох 960 хүүхдийн сургуулийн бүтэц орон тооны талаар харилцан санал солилцлоо. ИТХ-ын даргын зүгээс сургуулиудын компьютерийн хангамжийн тал дээр анхаарна гэдгээ илэрхийлэв. 
 
Э.Нарангэрэл

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол