Төв аймгийн Заамарыг ТАМ болгосон “Эко алтан Заамар” ХХК-д хариуцлаг тооцох мэдэлтэн байна уу?
Гэхдээ энэхүү компани нь чухам хоёр компани байгаад байна уу эсвэл нэг л компани уу гэдэг сонирхол татдаг нь нууц биш. Хоёр өөр компани уу гэвэл үгүй бололтой. Хоёулангийнх нь оффисын хаяг хоорондоо тохирч байхыг бодоход нэг компани . Хоёр өөр нэрээр үйл ажиллагаа явуулдаг нууцлаг энэхүү компани Кадастрын бүртгэлийн системд “Эко Алтан Заамар” нэрээрээ дөрвөн лиценз эзэмшдэг аж.
Эко Алт ХХК-ийн Төв аймгийн Заамар сумын Засаг даргатай байгуулсан “Нийгмийн хариуцлагын гэрээ”-нд хийсэн мониторинг судалгааны дүн” гарчигтай мэдээлэлд захирал Эко Алт ХХК-ийг төлөөлөн гэрээ байгуулсан захирал Д.Дашчойнхор хэмээн дурдсан байдаг.
Эко Алтан заамар” ХХК нь Төв аймгийн Заамар сумын Хайлааст багын нутагт орших Их тохойрол нэртэй MV-007712 болон Баянголын эх MV-018995, Бор толгой MV-021015 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг эзэмшдэг юм байна. Харин тус компани нь “Алтайн хүдэр” компанийн эзэн Ч.Базар буюу олны нэрлэж заншсанаар баян Базараагийн өмч.
Тэрбээр өдгөө Алтай аймагт Таяннуурын уурхайгаас жилд 2.4 сая тонн төмрийн хүдэр урд хөрш рүү гаргадаг гэгддэг. Үүнээс гадна түүний Говь-Алтай, Хөвсгөл, Сэлэнгэ зэрэг аймагт байдаг алтны болон хүдрийн 10 гаруй уурхай нь байнга хэл ам дагуулдаг. Байгаль орчныг хамгаалах тухай хуулиудыг зөрчсөн, нөхөн сэргээлт хийдэггүй, ажилчдынхаа цалин хөлсийг өгдөггүй гэх мэтээр түүнийг дагасан бараан мэдээлэл олон.
Түүнчлэн уул уурхай, бусад бизнесийн салбарт хятадууд болон канадчуудтай хамтарч, заримыг нь залилсан гэх мэдээллийг ч эх сурвалжууд дурдаж байсан юм. Мөн хууль хяналтынхан, холбогдох албан тушаалтнуудыг өөрийн талд шийдвэр гаргуулахдаа гаргууд нэгэн гэдгийг ч онцолж байв.
Баян Базараа гэж хүний мэдлийн компани гэгддэг , “Эко алтан заамар” нь. Энэ хүн алтны маш олон лицензтэй, ихэвчлэн энэ мэт хууль бусаар үйл ажиллагаа явуулж, нөхөн сэргээлт хийдэггүй гэх яриа ч мөн байдаг
Энэ нууцлаг эзэнтэй хууль бус компанаас болж төв аймгийн Заамар сумын ард иргэд зовсоор байх уу
“Эко алтан заамар" хэмээх компани Байгаль орчныг хамгаалах тухай, Ашигт малтмалын тухай, гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай гэх мэт хуулийг уландаа гишгэж, дур зоргоороо авирлаж байна.
Бүр тодруулбал, Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн Өгөөмөрийн хөндийгөөр урсаж буй Туул голын хоёр талын эргийг аль аль талаас нь гурван метр хүрэхээргүй шахам эрэг үлдээгээд ухаж, онгичиж байгаа аж
Тус сумын уул ус, газар шороо, ургамал, амьтан, ард олныг тэжээн тэтгэхийн зэрэгцээ Сэлэнгэ аймгийн нутгаар цааш үргэлжлэн олон газар орныг ундаалдаг Туул гол алтны компаниудын төмөр саварт сэглэгдэж, тасрах, голдрил нь өөрчлөгдөхөд ойрхон болсон .Туул голоор ч цогсохгүй энэхүү компаны буруу хууль бус үйл ажилгаанааас болж Баянголын эмчилгээний элэг цөс бөөр гэх мэт дотор эрхтэнд сайн гэгддэг рашаан ширгэсэн гэх талаар нутгийн ард иргэд удаа дараа мэдэгдсэн.
Аливаа A лицензийг олгохдоо тухайн газар орны багийн хурлаар орж, нийгмийн хариуцлагын хүрээндээ ийм тийм ажлууд хийнэ, нөхөн сэргээнэ гэх мэт амлалтуудаа өгч байж багийн хуралд оролцогчдын 80 гаруй хувийн саналаар хүлээн зөвшөөрсөнд тооцож үйл ажиллагаагаа явуулдаг
Хууль ёсоороо аймаг, сумын засаг дарга, байгаль орчны газар, мэргэжлийн хяналт гэх мэт газрууд тавласан гэрээ хийж байж үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг нь олгодог юм байна. Гэтэл иргэддээ мэдэгдэхгүй, иргэдийн хурлаар оруулахгүй гуравласан гэрээ хийчихсэн гэх. Гол усны ойролцоо онцгой бүсэд 50 метрээс дээш газарт олборлолт хийхийн тулд сум, орон нутагтайгаа гуравласан гэрээ хийх ёстой байдаг. Гэтэл дээгүүрээ зохицуулаад, тэр гэрээг хийчихсэн байж болохоор энэхүү хууль бус үйлдлийг манай эрх мэдэлтнүүд мэдсэн ч мэдээгүй мэт нүдэн балай, чихэн дүлий хэдий болтол харж суух юм бол!!!
Эрх мэдлээ хэтрүүлэн ашиглан хууль бус үйл ажиллагаа явуулж буй “Эко алтан заамар” компанид зохих хариуцлага тооцож, лицензийг цуцалж, зохих хариуцлагыг тооцох төрийн бодлогыг хүлээсэн иргэд цөнхрөнгөө барж сууна.