Иргэдийн ажлын амжилтыг төрөөс үнэллээ
Нийтийг хамарсан томоохон баяр, тэмдэглэлт өдрүүдээр төр, засгаас иргэд хөдөлмөрчдийнхөө ажил бүтээлийн амжилтыг үнэлэн дүгнэдэг уламжлалтай билээ. Саяхан болж өнгөрсөн эх үрсийн баярыг тохиолдуулан Ерөнхийлөгчийн зарлигаар Говь-Алтай аймгийн олон хүмүүсийг төрийн дээд шагналаар шагнасан байна.
“Алтан гадас” одонгоор 4 хүнийг, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар 10 хүнийг, “Алдарт эх-1” одонгоор 12, “Алдарт эх-2” одонгоор 136 хүнийг шагнасныг ИТХ-ын дарга Т.Ганзориг, Аймгийн засаг дарга Т.Гансэлэм нар болон сум орон нутагт сумдын удирдлагууд гардуулан өгсөн байна.
Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад