Баяннуур сумын хадлангын талбай усанд автжээ
Булган аймгийн Баяннуур сум энэ жил 3000 тонн өвс, 50 тонн гар тэжээл бэлтгэж, сумын аюулгүйн нөөцөд 100 тонн өвс, 30 тонн тэжээл бэлтгэн өгөх шаардлагатай.
- "Өнгөрсөн жил зудтай зургаан сумын тоонд орж байсан ч малын хорогдол багатай онд орсон. Одоогоор сумын нөөцөд 30 тонн хивэг, 10 тонн хорголжин тэжээл бий. Сумын аюулгүйн нөөцөд 100 тонн өвс бэлтгэх ёстой. Энэ жилийн хувьд бороо хур элбэгтэй байснаас хадлангийн талбай руу үерийн ус хальснаас одоогийн байдлаар хадлан хадах боломжгүй байна. Энэ сарын сүүлч 10 сарын эхээр хадлан бэлтгэж өвс тэжээлийн нөөцөө бүрдүүлэх бүрэн боломжтой" хэмээн тус сумын Засаг дарга Б.Ёндон ярилаа.
Тус сумын өвс бэлтгэдэг гол газар Бор булангийн хадлангийн талбай усанд автсан учир өвс бэлтгэх ажилдаа хараахан гараагүй байна. Харин малчид өөрсдийн бололцоогоор хадлан бэлтгэх ажилдаа орсон хэмээн албаны эх сурвалж мэдээлж байлаа.
Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад