📅

"Хүүхдэд ээлтэй орон нутаг" аяныг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

🕔 2018/09/18 11:23

"Хүүхдэд ээлтэй орон нутаг" аяныг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

 

 

Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн эрхийн тухай Конвенцийн зарчмыг орон нутгийн түвшинд хэрэгжүүлэх, орон нутагт хүүхдийн эрхийг хангаж ажиллах, сайн засаглалыг хөгжүүлэх үндсэн хэрэгцээ шаардлагад тулгуурлан Монгол Улсын Засгийн газар нь 2012-2016 онд НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран “Хүүхдэд ээлтэй орон нутаг” санаачлагыг Хөвсгөл аймаг болон Налайх дүүрэгт, 2017-2020 онд Говь-Алтай, Баянхонгор, Завхан аймаг болон Баянзүрх дүүрэгт хэрэгжүүлж байна.  

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь Монгол Улсын Засгийн Газраас 2017 оны 9-р сард 270 дугаар тогтоолоор батлагдан гарсан “Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх 2018-2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний 5.2 дахь хэсэгт заасан “Нийгмийн хамгааллын бодлогыг гэр бүл, хүүхдэд ээлтэйгээр хэрэгжүүлэх” зорилтын хүрээнд “Хүүхдэд ээлтэй орон нутаг” санаачлагыг Дорнод, Дорноговь, Сүхбаатар, Увс, Өмнөговь, Өвөрхангай аймгуудад хэрэгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэх ажлыг санаачлан, 2018 оны 09 сарын 14-15-ны өдрүүдэд дээрх 6 аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг даргын Тамгын газрын дарга, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга болон ТББ-уудын төлөөллүүдэд мэдлэг, арга зүйгээр хангах, чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа.

 

Хүүхдэд ээлтэй орон нутаг санаачлагыг түгээн дэлгэрүүлснээр сонгосон аймгуудын хөтөлбөр, үйл ажиллагааны төлөвлөлтөд гэр бүл төвтэй хүүхэд хамгааллын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хүүхдийн хөгжлийн төв, ордны үйл ажиллагааг идэвхжүүлэх, хүүхдийн хөгжлийн үйлчилгээний нэр төрөл хэлбэрийг нэмэгдүүлэх, хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох, хөгжих нөхцөл боломж дээшилж, эрүүл мэнд, боловсрол, хууль эрх зүйн салбарт хүүхдэд чиглэсэн бодлого хөтөлбөрүүд хэрэгжиж, үйлчилгээ сайжрахын хэрээр цэвэр ундны усны хангамж, сургууль, цэцэрлэгийн орчин дахь ариун цэврийн нөхцөл байдлыг сайжруулах зэрэг санаачлагуудыг нутгийн өөрөө удирдах байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх боломж бололцоо нэмэгдэх юм. 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол