Сүхбаатар аймгын нутгаар салхины хурд ширүүсэж байна
Сүхбаатар аймгийн нийт нутгаар есдүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө эрс хүйтэрч буй төдийгүй одоогоор салхины хурд 17 м/с зарим тохиолдолд 23 м/с хүртэл ширүүсч байгаа тул ард иргэдийг сонор сэрэмжтэй байхыг аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулав.
Харин тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр есдүгээр сарын 21, 22-нд ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, цочир хүйтрэн хүчтэй салхи, шуургайтай байх аж. Салхи 18-20 м/с хүрч ширүүснэ. Агаарын температур шөнөдөө -4 хэм хүрнэ гэлээ.
Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад