📅

Газар тариалангийн бүс нутгаар 25-33 мм цас оржээ

🕔 2018/09/20 12:12

Газар тариалангийн бүс нутгаар 25-33 мм цас оржээ

 

Энэ жилийн цас эрт ирлээ. Өнгөрсөн хоногт  Архангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв,  Хэнтийн нутаг, Говь-алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорнодын хойд хэсгээр 0.0-33,0 мм бороо, нойтон цас орсноос хамгийн их нь Сэлэнгийн Сүхбаатарт 33,0мм, Баруунхараад 26,0мм, Дархан-Уулын Орхонд 32,0мм, Шаазгайтад 31,0мм, Дархан хотод 24,0мм, Эрдэнэтэд 25,0мм бороо цас  орсон байна.

Өглөөний 8 цагийн хэмжилтээр Говь-алтай, Хөвсгөлийн төв хэсэг, Булган, Сэлэнгэ,Төв аймгийн ихэнх нутгаар 1-24 см цасан бүрхүүл түр тогтсоноос Дарханы Шаазгайтад 24см, Төв аймгийн Залуучуудад 20см, Борнуурт 13см, Нөхөрлөл, Жаргалантад 11см, Угтаал 8см, Сэлэнгийн Бугантад 11см, Эрдэнэтэд 9см цастай байна.

Өдөртөө нутгийн баруун хагас 1-13 градусаар сэрүүсч, зүүн хагаст 1-3 градусаар дулаарч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -1...+8 градус,  төвийн аймгуудын зүүн хэсэг, говь, зүүн аймгуудын нутгаар +20... +28 градус, бусад нутгаар  +10...+18 градус дулаан байсан бол  шөнөдөө ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр  -5...-11 градус хүйтэн, зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр +5... +12 градус дулаан, бусад нутгаар  +2 дулаанаас -4 градус хүйтэн хоножээ.

Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар секундэд 7-12 метр, говь талын нутгаар секундэд 18-22 метр, бусад нутгаар секундэд 14-17 метр хүртэл ширүүсч  хүчтэй цасан болон шороон шуурга шуурчээ.

Дундговь аймгийн хойд хэсэг, Говьсүмбэр аймгаар цас ороогүй, хүйтэвтэр салхитай байна хэмээн нутгийнхан мэдээлэв.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол