📅

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр 47 хувьтай байна

🕔 2018/10/10 15:03

 

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр 47 хувьтай байна

 

Засгийн газрын ээлжит хуралдаан 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт энэ оны эхний хагас жилийн байдлаар 47.2 хувьтай байна.

Тухайлбал :

-  Эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлого 55 хувь

-  Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах бодлого 39.8 хувь

-  Нийгмийн бодлого 46.5 хувь

-  Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлого 44.1 хувь

-  Засаглалын бодлого 49.7 хувьтай байна.

Удаашралтай байгаа зорилт, арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлэн, 2018 оны эцсийн зорилтот түвшинд хүргэхийг бүх сайд болон холбогдох агентлагийн дарга нарт Засгийн газрын хуралдаанаас үүрэг болголоо.

Санхүү, хөрөнгө оруулалтаас шалтгаалан удааширч байгаа ажлыг улсын төсөвт тусгах, гадаадын зээл, тусламж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах замаар санхүүжүүлэх боломжийг судлах зэрэг арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.

- “Олон улсын төмөр замын тээврийн зорчигч, тээш, ачаа тээшийг хилийн боомтоор нэвтрүүлэх үйл ажиллагааг хялбаршуулах тухай конвенци”-ийн төслийн талаар хэлэлцээ хийхийг сайд Я.Содбаатарт зөвшөөрөв.

-”Үндэсний давхар даатгалын тогтолцоо бүрдүүлэх зорилгоор “Хөдөө аж ахуйн давхар даатгал” хувьцаат компанийн нэрийг “Үндэсний давхар даатгал” компани болгон өөрчлөв. Гадаадын давхар даатгалд шилжүүлж байгаа эрсдэлийн  тодорхой хувийг дотооддоо хариуцсанаар  даатгалын зах зээлийн хэмжээ 3.4 тэрбум төгрөгөөр нэмэгдэх боломж бүрдэх юм.

 -Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 1938 ажил хийхээр төлөвлөснөөс хэрэгжилт 94 орчим хувьтай байна. Нүүрс нийлүүлэгч “Багануур”, “Шивээ-Овоо”, “Шарын гол” компанийн бэлтгэл ажлын явц дунджаар 76 хувьд хүрчээ. Өвлийн улиралд гэр хорооллын 154 мянган хэрэглэгч орой, шөнийн цагийн хөнгөлөлтөд хамрагдахаар байна.  Нийслэлд халаалтын 68 уурын зуухыг буулгаж, улс, нийслэл, аж ахуйн нэгж, орон сууцны 139 барилгыг төвлөрсөн дулаанд холбож дуусгах юм. Ингэснээр энэ өвөл халаалтын 68 уурын зуух утаа ялгаруулахгүй болж байна. 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол