📅

Хөдөлмөр эрхлэх чадамжийн гэрчилгээ олголоо

🕔 2018/10/17 13:26

Хөдөлмөр эрхлэх чадамжийн гэрчилгээ олголоо

 

Говь-Алтай аймгийн ХХҮГ-ын дэргэдэх “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих загвар” төвөөс залуучуудын хөдөлмөр эрхлэх чадамжийг сайжруулах сургалтыг энэ сарын 08-15-нд зохион байгууллаа. 

Сургалтад 15-34 хүртэлх насны нийт 16 залуу хамрагдаж ажил хайгч залуучуудад тулгардаг бэрхшээлийг хэрхэн даван туулах, ажлын ярилцлагад өөрийгөө бэлтгэх, багаар хамтран ажиллах зэрэг ур чадваруудын талаар мэдээлэл сонссон байна.

Түүнчлэн хөдөлмөрийн зах зээл гэж юу болох, түүний талаар мэдээ мэдээлэлтэй танилцсан бөгөөд сургалтад хамрагдсан залуучууд цаашид хамтран ажиллах зорилгоор өөрсдийн санал санаачилгаар “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих загвар” төвийн дэргэд “JOB CLUB”-ийг үүсгэн байгуулжээ. 

Сургалтад идэвх санаачилгатай оролцсон залууст зохион байгуулагчид чадамжийн гэрчилгээ олгож сурсан мэдснийг нь баталгаажуулсан байна. 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол