📅

Говь-Алтайн нутгаар цас орж, шуурна

🕔 2018/10/18 13:49

Говь-Алтайн нутгаар цас орж, шуурна

 

Ойрын өдрүүдэд Говь-Алтайн зарим нутгаар хур тунадас, цас орж цасан шуурга шуурах тул иргэд хөдөлмөрчдийг анхаарал болгоомжтой байхыг тус аймгийн Цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээлэв.

Аравдугаар сарын 18-нд нутгийн баруун хэсгээр, 19-нд зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 18-нд Алтайн уулсаар, 19-нд зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Харин мөн өдрүүдэд Алтайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм дулаан, 19-нээс ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй. 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол