📅

Алга болсон хүүг хайх ажиллагаа үргэлжилж байна

🕔 2018/10/29 15:07

Алга болсон хүүг хайх ажиллагаа үргэлжилж байна

 

Өнгөрсөн тав дахь өдөр буюу аравдугаар сарын 27-ны өдөр Говь-Алтай аймгийн төв Есөнбулаг сумын Баянхайрхан багийн өрхийн эмнэлгийн хажуугийн тоглоомын талбайд тоглож байгаад ор сураггүй алга болсон зургаан настай Батсүхийн Амгаланбаярыг эрэн хайх ажиллагаа 40 гаруй цаг үргэлжилж байна.

Эрэн хайх ажиллагаанд тус аймаг дахь Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын хамтарсан багийн 50 гаруй алба хаагчид мөн иргэдийн тѳлѳѳлѳл оролцсон бөгөөд эрлийг эхний ээлжинд аймгийн төвийг самнан, төвөөс сумдруу чиглэсэн замын дагуу үргэлжлүүлэн хайсан байна.

Өнөөдөр Говь-Алтай аймгийн Онцгой комиссын хурал хуралдаж хүүг хайх ажиллагаанд аймгийн тусгай алба мэргэжлийн ангиудыг хамруулж 14 цаг гэхэд 100 гаруй алба хаагчдыг оролцуулах шийдвэрт хүрлээ хэмээн тус аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэв. 

Хүү алга болох үедээ бор алаг өнгийн ноосон цамц, хар өнгийн ноосон өмд, цэнхэр өнгийн гуталтай байсан бөгөөд түүний гадаад төрхийг онцловол, 120-130см-ийн өндөртэй, шар царайтай, онигордуу хар нүдтэй, бор шаргал үстэй ажээ. 

Иймээс харсан үзсэн хүн байвал Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын 7048102 дугаарт холбогдон мэдээлнэ үү.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол