Алтай нисэх буудал шөнийн нислэг хүлээн авах боломжтой боллоо
Иргэний нисэхийн ерөнхий газрын Говь-Алтай аймаг дахь Алтай нисэх буудлын зурваст гэрэл дохиоллын систем суурилуулж, ашиглалтад орлоо. Гэрэл дохиоллын систем ашиглалтад орсноор манай нисэх буудал шөнийн цагаар нислэг хүлээн авах боломжтой болох юм. 11 дүгэр сарын 18, 19-нд гэрэл дохиоллын систем болон агаарын хөлөгт орон зайн, чиглэлийн мэдээлэл дамжуулдаг DVOR/DME станц шалгах нислэг үйлдэнэ. Нислэг Говь-Алтай аймгийн төв дээгүүр олон давтамжтай эргэлдэж, хөөрч буух дадлага хийх юм байна.
Алтай нисэх буудлын тоног төхөөрөмж, хүчин чадал нэмэгдэж олон улсын болон орон нутгийн нислэгт 24 цагийн турш үйлчлэх боломжтой боллоо.
С.САРУУЛ /ЗУУНЫ МЭДЭЭ/