Онгоцоор зорчиж явсан иргэний бие муудаж, эмч нар тусламж үзүүлэн амыг нь аварлаа
МИАТ компанийн Бээжин-Улаанбаатар чиглэлийн “ОМ-224” нисэх онгоцонд энэ сарын 25-нд зорчиж явсан нэгэн иргэний бие гэнэт мууджээ. Азаар тус онгоцонд зорчиж явсан эмч нар өвчтөнд цаг алдалгүй яаралтай тусламж үзүүлж амийг нь аварсан юм. Тухайн иргэнд нисэх онгоцны үйлчлэгч нар анхан шатны тусламж үзүүлсэн ч биеийн байдал нь сайжрахгүй байсан гэнэ.
Онгоц Улаанбаатар амжилттай газардаж, өвчтөнийг эмнэлэгт хүргэсэн байна. Бээжин- Улаанбаатар чиглэлд бие нь өвдсөн өвчтөнд мэргэжлийн туслалцаа үзүүлж амийг нь аварсан АШУИС-ийн Дүрс оношлогооны тэнхмийн эрхлэгч Эрдэнэбилэг, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн мэс заслын эмч Б.Онон, Б.Ган-Эрдэнэ нарт нийт салбарын ажилчдын нэрийн өмнөөс баяр хүргэж байна.