Н.Номтойбаяр: Ерөнхий сайдын дүү ЖДҮ-гээс зээл авсан нь нотлогдсон учир огцрох ёстой
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрээр “Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2016 оны арванхоёрдугаар сарын 23-нд өөрийн дүү Давхарбаярын "Жаргалант мах импекс" компаниар нийт 1,3 тэрбум төгрөгийн зээлийг ЖДҮХС-гаас авсан байна. Бид өнөөдөр ЖДҮ-чин Ерөнхий сайдтай, Намын даргатай болчихлоо. Ерөнхий сайд У.Хүрэлсүх ХОМ-доо 1,7 тэрбумын төгрийн хадгаламжтай, 2 тэрбумын үл хөдлөх хөрөнгөтэй, Горхи тэрэлжийн тусгай хамгаалалтын газартай. Энэ олон тэрбум төгрөгөөр үнэлэгдэх хөрөнгийг амьдралдаа биенес эрхэлж үзээгүй хүн яаж олсоноо тайлбар хийх болон мөн Ерөнхий сайдаас огцрох өргөдлөө өгөхийг шаардаж байна. Бид одоо түүнд 48 цагийн хугацаа өгч хэрвээ өөрөө огцрохгүй бол Ерөнхий сайдаас огцруулахыг бичгийг дахин өргөн барина. Хувь хүний хувьд ийм мэдээллийг хийхэд маш их эрсдэл хүлээж байна. МАН-ын дарга холбогдчихсон байхад үүнийг мэдээлэхэд том эрсдэл хүлээлээ.
Намайг МАН-аас хөөх шийдвэр аль арваннэгдүгээр сард гарчихсан байсан. Гэхдээ би хөөгдөх гэж байгаа болохоор ийм мэдээлэл хийгээгүй. Бага хурлаар намаас хөөвөл хөөнө л биз. Надад байгаа мэдээллээр ЖДҮХС-гаас зээл авсан 30 гишүүний баримт байна. АН-аас 1 нэмэгдээд 31 хүн болж байна. Энэ хүмүүс Ерөнхий сайдыг хамгаалагч болчихоод байна гэлээ.