Долоо хоногийн өрнийн зурхай
2017.VII.3-2017.VII.9
ХОНЬ: Алдаагаа засч, мухардлаас гарах үе. Таны шийдэмгий бус байдал нэг хэсэгтээ таныг зовооно. Долоо хоногийн эхээр мөнгөний эрэлд гарах бололтой. Адал явдал ихтэй, зугаатай өдрүүд үргэлжилнэ. Эсрэг хүйстний зүгээс анхаарал халамж нэмэгдэх боловч энэ нь танд таатай санагдахгүй бололтой. Ганц бие хүмүүст сонирхолтой учрал тохионо. Амралтын өдрүүдэд гэрээс гарахгүй амрах хэрэгтэй.
ҮХЭР: Эхний өдрүүдэд уулзалтаар дүүрэн байх нь. Одоо таныг хүрээлж буй хүмүүс чинь илүү итгэлтэйгээр харьцах болно. Гэр орондоо илүү цагийг өнгөрөөвөл танд сэтгэл өөдрөг, амар тайван байх болно. Эрүүл амьдрал ба зөв хооллолтын талаар бодож, дэглэмд нь захирагдахад сайн. Ажил дээр шан урамшил авах боломж нээгдэж байна. Санхүүгийн асуудлаар нөлөө бүхий хүмүүстэй уулзахад ажил бүтэмжтэй.
ХАМТАТГАХ: Романтик үйл явдлаар дүүрэн долоо хоног айсуй. Хайр дурлалд үл ойлголцол тайлагдана. Хосуудын харилцаа улам дотносож, дараагийн шатанд шилжихэд бэлэн болсныг та ойлгоно. Зарим нь экстэйгээ эргэн харилцаа тогтоох бололтой. Ажил, бизнесийн үйл хэрэгт аливаа зөрчил, маргаанаас зайлсхийгээрэй. Орлогоос хэтэрсэн зарлага таны санааг зовоох бололтой. Ажил хэрэг бүтэмжтэй байх боловч бага зэргийн саад тулгарахыг анхаараарай.
МЭЛХИЙ: Энэ долоо хоногт та ажлын ачаалал ихтэй байх болно. Хамт олонтойгоо сайн хамтарч ажиллахад сэтгэл санааны шийдэмгий бус байдал хүндрэл учруулж байна. Ажлын хэт их стресс гэр орны үйл явдлаас болоод уур бухимдалтай болж таны стресс ихэснэ. Санхүүгийн байдал харьцангуй тогтвортой байх тул өндөр үнэтэй, тансаг зүйлд мөнгөө үрж магадгүй. Хувийн амьдрал ээдрээтэй байх болно.
АРСЛАН: Бизнесийн салбарт ажиллагсдын хувьд ашиг орлого далласан таатай үе тохиож байна. Хэрэв та үйлдвэрлэлийн салбарт ажилладаг бол тушаал дэвших өндөр магадлалтай. Бизнесийн орлого, цалин хөлс нэмэгдэх бололтой. Ажилдаа амжилт гаргаснаар өөртөө итгэх итгэл чинь нэмэгдэж, амьдралыг та өөдрөгөөр харах болно. Энэ хэрээр хувийн амьдрал чинь ч таатай байх болно. Хайр дурлалын асуудалд одтой байх болно.
ОХИН: Энэ долоо хоногт та идэвхтэй ажиллах хэрэгтэй. Хайр дурлалын бүтэлгүйтэл сэтгэл санааны уналтад оруулна. Өөрийн санаа бодлыг бусдад тулгах хэрэггүй. Бизнесийн гэрээ хэлцэл бүтэмжтэй байх нь. Орлого нэмэгдэж, түрийвч зузаарна. Та нарын заримд тохиох гэнэтийн өөрчлөлт албан тушаал, зэрэг дэв ахихад тусална.
ЖИНЛҮҮР: Тайван долоо хоног. Удаан хугацаанд хөөцөлдсөн ажил хэрэг бүтэж эхэлнэ. Харилцан ашиггүй үйл хэрэгт хамтрах хэрэггүй. Санхүүгийн нөхцөл байдал сайжрах боловч шаардлагагүй худалдан авалтыг тэвчээрэй. Эрүүл мэндийн байдал маш сайн байна. Гэр бүлдээ анхаарал халамж тавьж, үр хүүхдэдээ цаг гаргаарай. Тэдэнд таны мөнгө биш хамт байх хугацаа илүү чухал гэдгийг битгий мартаарай.
ХИЛЭНЦЭТ: Идэвхтэй долоо хоног. Шинэ найз нөхөдтэй болж, олон сонирхолтой үйл явдал тохионо. Өөрийгөө шинээр харуулах бололцоог эрэлхийлж, ажилдаа идэвхтэй байгаарай. Долоо хоногийн сүүлээр найз нөхөдтэйгөө цагийг өнгөрөөж, хөгжилдөж зугаацах бололтой. Ажлаа солих, өөр албан тушаалд шилжин ажиллахад таатай байна.
НУМ: Долоо хоногийн эхээр сэтгэл санаа сайхан байна. Долоо хоногийн эхээр эхлүүлсэн ажлаа амжилттай дуусгаж чадна. Удирдах, зохион байгуулах чадвараа хамт олны дунд гаргаж чадна. Ажилдаа их хүчин чармайлт гаргаж, шинэлэг арга барилаар ажилласнаар сайн үр дүнд авчирна. Шинэхэн амрагийн дотно харьцааг хойшлуулсан нь дээр. Таныг гэх хэн нэгний хайрыг үл тоож, хөндий харьцах хэрэггүй.
МАТАР: Стресс бухимдал ихтэй долоо хоног. Хүмүүсийн түрэмгий харьцаа цухалдуулах бололтой. Гэвч та түрэмгий зангах хэрэггүй. Ажил хэрэг хэвийн үргэлжлэх боловч өрсөлдөгчдийн хорт явуулгаас болгоомжлоорой. Бизнесийн гэрээ хэлцлээ сайтар шалгаж, хамтрагчаа зөв сонгох хэрэгтэй. Хосууд харилцаандаа бага зэрэг адал явдлыг нэмснээр энэ нь та нарын холбоог бэхжүүлэхэд тусална.
ХУМХ: Нөхөрлөл, хамт олны харилцаанд таатай. Олныг хамарсан үйл ажиллагаанд идэвхтэй оролцоорой. Таны тойрон хүрээлэлд ирээдүйд чинь сайнаар нөлөөлөх хүмүүс олон байна. Ажил хэрэгт жижиг асуудлыг дэвэргэж бухимдах хэрэггүй. Хорт зуршлаас татгалзаж, амьдралын буруу хэвшлээ засахад хичээгээрэй. Гэр бүлд баярт үйл явдал тохионо. Холын зочин хүлээж авах бололтой. Орлогоо нэмэгдүүлэхийн тулд хийсэн ажил чинь бүтэмж муутай байх болно.
ЗАГАС: Төсөл төлөвлөгөө боловсруулахад ихэнх цагаа зарцуулах бололтой. Мөнгөний урсгал таныг чиглэж байна. Бизнесийн үйл хэрэг амжилттай байх болно. Гэр бүлийн хэрэгцээ шаардлагаар танд нэлээд дарамт ирэх болно. Өдөр тутмын амьдралаас баяр баяслыг мэдрэхийг хичээгээрэй. Эрч хүчээ сэргээхийн тулд хайртай хүмүүстэйгээ илүү их цагийг өнгөрөөж, дуртай зүйлсээ хийх хэрэгтэй. Хордлого авах магадлалтай байгаа тул хоол хүнсэндээ анхаарахыг зөвлөж байна.