📅

Ж.Батзандан: АН-ын Д.Эрдэнэбат бол МАНАН бүлэглэлийн толгойлогчдийн нэг...

🕔 2019/01/14 14:30

Жагсаал зохион байгуулсан нэр бүхий дөрвөн гишүүн төрийн ордонд ээлжит мэдэгдлээ хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Л.Болд гишүүн бид хоёр АН-ын бүлгээс гарснаар албан ёсоор бүлэггүй болсон. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат бол МАНАН бүлэглэлийн гар хөл, толгойлогчдын нэг мөн. Тэр бол Эрдэнэтийг хулгайлж авсан. Багануураар тоглосон этгээд. Би Ардчилсан намынхаа жирийн гишүүдэд хайртай. Харин МАНАН бүлэглэлд нэгдсэн дарга нарт нь дургүй. МАНАН-гийнхан дараагийн УИХ-ын даргыг өөрсдөөсөө тодруулахаар тохироо хийж байна. Бид эсэргүүцэж байгаа” гэв.

З.Батхуяг

 

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол