📅

Энэ хүнд итгэж болох уу?

🕔 2019/01/17 15:18

Исланд улсын иргэд уурсан бослоо. Ердөө 350-хан мянган хүн амтай Исланд улсын Ерөнхий сайдын оффшор данс илрээд байна. Ерөнхий сайд Сигминдур Гүнлаугссон нь 2013 оноос Исланд улсын Засгийн газрыг тэргүүлж байгаа бөгөөд дансандаа сая доллараа нуусан байсан нь илэрч Исландын ард түмэн түүнийг огцорч, хариуцлага хүлээхийг шаардаж байна.
Саяхан баруун Европын энэ жижигхэн улс эдийн засгийн дампуурлаа зарлаж, өдгөө эдийн засаг нь буцаад хэвийн байдалдаа ороод буй билээ. Уул нь энэ улсын иргэд Ерөнхий сайддаа ам сайтай байсан юм. Гэвч тэрээр иргэдээ хуурсан гэмт хэрэг үйлдлээ. Исландын ард түмэн улсаасаа хулгай хийсэн Ерөнхий сайдаа огцорхыг шаардан жагсаж байна.

island

Гэтэл асар их баялагтай, 60 гаран сая малтай Монгол улсын иргэд Исландын ард түмнээс ядуу амьдардаг. Үүний гол шалтгаан нь Монгол улсын төр засаг хэт их авилгажсан, улстөрчид нь хууль бусаар хөрөнгөжсөнтэй холбоотой.
С.Баярцогт Сигминдуртэй яг адилхан мөнгөө нуусан байсан. Тэгэхдээ түүний тайлбар нь сая доллартой дансандаа мартсан гэдэг. Xүлцэнгүй, өрөвдөмхий зантай монголчууд бид сайдынхаа мартамхайг гайхаж толгойг нь илээд өрөвдөөд өнгөрөөсөн. Дараа нь УИХ түүнийг дэд даргаас нь огцруулаад арга хэмжээ авсан болж жүжиглээд ард олноо хуурсан тоглолт хийсэн. Одоо тэр өөрийгөө ямар ч буруугүй хэмээн ярьж  явна.
Бид зүгээр л тэр дээрээс шидсэн тэдний зохиосон өгөөшийг булаалдан хоосон хэрэлдсэн хүмүүс болон хувирчихаад байна.
Гэтэл гадны улс гэмт этгээдүүдээ гавьяа байгуулсан байсан ч ийнхүү хандаж байна. Тэнд манай дарга сайн, танай дарга иддэггүй юу? гэсэн нэг ширхэг ч сэтгэгдэл алга. Бүгд уурсан хот бүрдээ жагсаж байна.
Бид бол хоорондоо хэрэлдээд, тэднийг өөгшүүлж, давраан зүгээр хараад сууж байна. Гэтэл Монгол улсын өр өдөр бүр нэмэгдсээр. Монголчууд ирээдүй үеэ хорлосоор сууна. Бид одоо л улс эх орон, үр хүүхэд, ирээдүйнхээ төлөө санаа тавьж тэмцэхгүй бол, санаа зовохгүй бол xэн ч биднийг хөгжүүлж, xэн ч биднийг улс шиг улс болгохгүй.
Исландын Ерөнхий сайд оффшор данс нь илэрсний улмаас албан тушаалаасаа сая огцорлоо. Огцроод зогсохгүй 2009 оноос хойш хашиж буй Прогресс намынхаа даргаас мөн огцорно. Мөн түүнд эдийн засгийн гэмт хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шүүхээр болж байна.
Өнөөдөр манай улсын баялаг xувь шуналдаа автсан хэдхэн этгээдийн гар, хөлийн үсгээр дамжаад aвилгалд өртөөд бусдын эзэмшилд шилжээд байна. Хүн бүр гасалж байна. Xэдэн халтар цаасанд нь aвилгадуулсан нөхдүүдийг бүгд үзэн ядацгааж байна. Нөхцөл байдал ийм л байна.

Ж.Батдорж

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол