📅

МАН-ын Удирдах зөвлөлөөс УИХ-ын даргад Г.Занданшатарын нэрийг дэвшүүллээ

🕔 2019/01/31 17:01

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр /2019.01.31/ 14.30 цагт Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн албан өрөөнд хуралдаж, УИХ-ын шинэ даргад нэр дэвшигчийг тодрууллаа. Тус намын Удирдах зөвлөлийн шийдвэрээр УИХ-ын даргад Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарын нэрийг дэвшүүлсэн байна.

Түүний нэрийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд намынхаа Удирдах зөвлөлд оруулж иржээ. Харин Удирдах зөвлөлийн 29 гишүүний олонх нь Г.Занданшатарыг УИХ-ын даргад нэр дэвшүүлэхийг дэмжсэн байна. Одоо УИХ-ын даргад нэр дэвшигч Г.Занданшатарын нэрийг УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар авч хэлэлцэж, гишүүд байр сууриа нэгтгэх юм.

Түүний дараа холбогдох байнгын хороод хуралдаж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулснаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарыг УИХ-ын даргаар томилох аж. 

-УИХ-ЫН ДАРГАД НЭР ДЭВШИГЧ Г.ЗАНДАНШАТАР-

 ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

  1. 1987 онд 10 жилийн 77 дугаар дунд сургууль
  2. 1992 онд ОХУ-ын Эрхүү хотын Улсын ардын аж ахуйн дээд сургуулийг Санхүү, эдийн засагч
  3. 2012 онд ОХУ-ын Байгалийн Эдийн засаг, эрх зүйн улсын их сургууль

 АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  1. 1992-1995 онд Зах зээлийн коллеж (ХҮДС) Маркетинг бизнес судалгааны төвд судлаач, Санхүү-Эдийн засгийн тэнхимд багш
  2. 1995-1998 онд Хөдөө аж ахуйн банк Эдийн засагч, Валютын хэлтсийн ажилтан, бүтцийн өөрлөлтийн менежер, Валютын хэлтсийн захирал
  3. 1998-2000 онд Монгол банк сургалтын төвийн менежер, Хөдөө аж ахуйн банкинд Монгол банкны бүрэн эрхт төлөөлөгч, Эрх хүлээн авагчийн багийн гишүүн
  4. 2000-2003 онд ХААН банк Дэд захирал
  5. 2003-2004 онд Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд
  6. 2004-2008 онд УИХ-ын гишүүн
  7. 2008-2012 онд УИХ-ын гишүүн 
  8. 2009-2012 онд Гадаад харилцааны сайд
  9. 2012-2013 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга

10.  2013-2015 онд АНУ-ын Стэнфордын их сургуулийн Хөгжил, ардчилал хуулийн засаглалын хүрээлэнд судлаач

11.  2016 оноос УИХ-ын гишүүн

12.  2017 оноос Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга

 

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол