Шинээр томилогдсон сайдуудад тэмдгийг нь зүүж өглөө
Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хурлын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх шинээр томилогдсон ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан,спортын сайд Ё.Баатарбилэг, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан нарт сайдын тэмдэг зүүж өглөө. Тэд Засгийн газрын гишүүн болсноосоо хойш анхны хуралдаанд сууж байгаа юм.
Өнөөдрийн хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэнэ.
Хэлэлцэх асуудлын жагсаалт:
№ |
Хэлэлцэх асуудал |
Засгийн газрын гишүүн |
1. |
Орон сууц хувьчлах тухай |
Л. ОЮУН-ЭРДЭНЭ |
2. |
Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай |
Л. ОЮУН-ЭРДЭНЭ |
3. |
Хөрөнгө гаргах тухай |
Л. ОЮУН-ЭРДЭНЭ |
4. |
Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын дүрмийн 38 дугаар зүйлд оруулах нэмэлтийг соёрхон батлах тухай /Хуулийн төсөл/ |
Н.ЦЭРЭНБАТ |
5. |
Журам батлах тухай |
Д.ЦОГТБААТАР |
6. |
Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай |
Д.ЦОГТБААТАР |
7. |
Татварын алданги тооцох хэмжээг тогтоох тухай |
Ч.ХҮРЭЛБААТАР |
8. |
Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай |
Ц.НЯМДОРЖ |
9. |
Төрөөс барилгын салбарын талаар баримтлах бодлого батлах тухай |
Х.БАДЕЛХАН |
10. |
Үндэсний хөтөлбөр батлах тухай |
Ё.БААТАРБИЛЭГ |
11. |
Хөтөлбөр батлах тухай |
Ё.БААТАРБИЛЭГ |
12. |
Тогтоолын хавсралт хүчингүй болгох тухай |
Б.ЭНХ-АМГАЛАН |
Танилцуулах асуудал |
||
13. |
Эрүүл мэндийн сайдын гадаад томилолтын талаар |
Л.ОЮУН-ЭРДЭНЭ |
14. |
Гадаад харилцааны сайд олон улсын бага хуралд оролцох талаар |
Д.ЦОГТБААТАР |
15. |
Монгол, Америкийн Залуучуудын жил зарлах талаар |
Д.ЦОГТБААТАР |