Ц.Элбэгдорж: Х.Баттулга жинхэнэ хулгайчийн араншингаа гаргаж байна
Өнөөдөр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой сэтгүүлчид цаг үеийн асуудлаар ярилцлаа. Ерөнхийлөгч Х.Баттулга экс ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой холбоотой 178 хуудас материалыг прокурорын байгуулллагад хүлээлгэн өгсөн. Ингэхдээ Ц.Элбэгдоржийг шалгаж үнэн худлыг нийтэд дэлгэхийг шаардсан юм. Үүнд түүнийг Эрдэнэтийн 49 хувьд буруутай гэж үзсэн билээ.
Энэ талаар болон бусад зүйлсийн талаар Ц.Элбэгдорж тодруулга хийлээ. Тэрээр "Х.Баттулга хулгайчийн араншингаа гаргаж байна. Өөрийнхөө бүх хулгайг надад тохох гэж байна. Өөрөө хулгай хийчихээд хамтрагч татдаг аргатай хүн. Би эрдэнэтийн 49 хувийн ажлыг Монголд орж ирэхэд нь дэмжсэн болохоос биш хулгайг дэмжээгүй. Х.Баттулга өөрөө Эрдэнэтийн 49 хувь, Таван толгойн орд газрын тухай хулгайг луйварт оролцсон хүн. Одоо үүнийгээ хэн нэгэнд тохох гэж үзэж байгаа нь энэ. Би хулгайчдыг үнэрээр нь танина. Х.Баттулга бид хоёрын хүмүүжил өөр. Би эх орон, ард түмэндээ муу санасан удаа ер байхгүй. Саяхан Улсын ерөнхий прокуроруудад хүлээлгэн өгсөн надтай холбоотой гэх 178 хуудас баримт бичгийг олон нийтэд ил болгох хэрэгтэй. Үүнийг ард түмэн ч мэдэх эрхтэй. Надад хулгай луйвар хийсэн зүйл байхгүй. Х.Баттулга бол хулгайн сүлжээ байгуулчихсан ажиллаж байгаа хүн. Жинхэнэ өөрийнхөө эрх ашгийн төлөө гэв.
Тэрээр мөн сэтгүүлчдийн асуусан зарим асуултад хариуллаа.
-Таныг Т.Ганболдын зочид буудалд сар амьдарч байсан. Энэ хүнээс тусламж авдаг байсан гэсэн?
-Т.Ганболдын гэх Корпорейт зочид буудал би хонож үзээгүй. Миний туслахууд Т.Ганболд гэдэг хүн уулзаж танд машин бэлэглэе гэж байна гэсэн. Тэр хөтөлбөр, бэлэгнүүдийг нь аваад ир. Төрийн ордны гадна тавьчих. Тэгээд төрийн мэдэлд өг гэж хэлсэн. Энэ үгийг сонсоод алга болсон хүн өөрөө байгаа юм. Яагаад ингэх гээд байгаа юм бол гэдэг хандлагыг нь би мэдэж байсан. Одоо Х.Баттулгад атгуулчихаад явж байгаа хүн. Х.Баттулгыг цагдаа хүн харахаар шалгачихаар, шүүгч хүн харахаар шүүгдэгч болж харагдахаар хүн байгаа юм. Ийм хүн шударга ёс тогтоож чадах уу.
-Х.Баттулгад ардчилал хүлээлгэж өгсөндөө харамсдаг уу?
- Монголын ардчилалыг булшилж байгаа хүн бол Х.Баттулга. Ардчилалыг бүтээх гэж яаж зүтгэж явснаа би тэмдэглэж явсан. Одоо энэ тэмдэглэл “Өдрийн сонин”-д дөрөв дэхь өдөр бүхэн гарч байгаа.
-Таныг авилгалтай тэмцэх газраас дуудаж шалгасан уу?
- Хэрвээ намайг дуудвал би яваад очно. Шалгуулахад би бэлэн байна.
-Асемийн уулзалтын талаар?
-Ойрын зуун жилд Монголд АСЕМ-ийг зохион байгуулах хүн байхгүй. Би нэг хүйтэн гараар АСЕМ-аас мөнгө завшаагүй. Энэ талаарх тайлбарыг миний албан ёсны нүүр хуудаснаас үзээрэй. Намайг хэрэгт гүтгэх гээд АСЕМ-ийг шалгаад юу ч олоогүй болохоор одоо Таван толгойн асуудлаар хэрэгт оруулах гэж үзэж байна.
-Та олон цуглуулгатай шүү дээ. Зарим улс оронд үүнийг авилгал хээл хахуулаа нуун далдлах арга гэж үздэг?
-Цуглуулгыг хөрөнгөтэй мөнгөтэй хүн хийдэг зүйл биш шүү дээ. Цуглуулъя гэсэн чин хүсэлтэй хүн цуглуулдаг юм. Миний цуглуулганд сонингийн тасархай хүртэл байдаг.
-Таныг буцаагаад ардчилсан нам авах болов уу?
-Намайг муу тарвага, тарваганы нүхэнд өссөн. Цаазын ялыг сөнөөсөн. Х.Баттулга, Мөнхбаясгалан хоёр нийлээд тавилттай жүжиг тавьж байна гээд. Хэдэн жилийн өмнөх бичлэгийг гаргаж ирээд ийм байсан юм байна гээд л хүмүүс янз бүрээр хэлж байна. Би монголын төрийг хариуцлагагүй болсон гэж харж байна. Үүнд хариуцлага хүлээх хэрэгтэй. Энэ хариуцлагаа засаж залруулж хүлээх хэрэгтэй. Би гарахдаа “Х.Баттулгад захиа бичиж үлдээгээд гарсан. Та бүхэн энэ захиаг уншиж үзээрэй” гэв.