📅

Хүн амьны гэмт хэрэгтэнд бүх насаар нь хорих ял оноожээ

🕔 2019/03/01 17:16

Төв аймгийн Борнуур сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутаг “Нуурын завсар” гэх газарт “2018 оны 05 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө иргэн Н-ийг алж, цогцсыг гэрийн хажууд байсан тэргэнд хийгээд ойролцоох жалганд оруулан шатаасан гэмт хэрэг гарсан.

Уг гэмт хэргийг хохирогчийн хамтран амьдрагч Б нь үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон байх бөгөөд Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдаанаар шүүгдэгч Ц.Н-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэж, шүүгдэгч С.Б-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч Ц.Н-ийн толгой, цээжин тус газарт нь цохин алсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож бүх насаар нь хорих ял оноосон байна гэж Төв аймгийн прокурорын газраас мэдээллээ. 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол