📅

Ерөнхийлөгч Х.Баттулга тангараг өргөлөө

🕔 2017/07/10 14:12

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулгын тангараг өргөх ёслол Төрийн ордны Их танхимд боллоо.

 

Ерөнхийлөгч Х.Баттулга энэ үеэр хэлсэн үгэндээ "Элэг нэгт ахан дүүсээ, УИХ-ын эрхэм гишүүд, хүндэт зочид хатагтай ноёдоо. 

 

Миний бие иргэдийн итгэлийг хүлээж Ерөнхийлөгчийн тангаргаа өргөлөө.  Би Ерөнхийлөгчийн албыг чин шударгаар зүтгэх дуудлага хэмээн хүлээн авч байна. Итгэл өгч, мөрийн хөтөлбөрийг маань дэмжсэн нийт иргэддээ халуун баяр, талархал илэрхийлье.

 

Өнөөдөр Монголын ард түмэнд олон төрлийн хүлээлт байна. Шийдлээ хүлээсэн олон сорилтууд эх оронч сэтгэлгээ, хамтын ажиллагаа, хөдөлмөр зүтгэлийг шаардаж байна.  Та бүхнийхээ өндөр итгэлийг шаргуу зүтгэлээр хариулан ажиллахаа тангараглаж байна.  УИХ-ын эрхэм гишүүдээ, нэн тэргүүнд би иргэдийг ядуурлаас аврах, ажилгүйдлээс гаргахын төлөө та бүхэнтэй хамтран ажиллах болно. Хамтын хүч ямагт амжилт авчирдаг билээ.  Монголчууд аа, ахан дүүсээ. Би иргэдээ сонсдог, иргэдтэйгээ хамтран ихийг бүтээдэг Ерөнхийлөгч байна. Миний бие хууль ёсыг уландаа гишгэсэн хуйвалдаанч түшмэлийн бодлогыг дэмжихгүй. Төрийн албыг наймаалдаг аливаа төрлийн гэмт үйлдэлтэй шийдвэртэй тэмцэнэ.  Иргэдээ ядууруулж цөөн хүний халаас зузаардаг бурангуй ёсыг таягдан хаяна" гэлээ. 

 

Харин иргэдийн төлөөлөл "Түмэн олондоо хүндлэгдсэн, төр улсаа мандуулсан, ард түмнийхээ итгэл сэтгэлийг даасан, улс орноо дэлхийн хөгжилтэй орны жишигт хүргэсэн тийм сайн Ерөнхийлөгч болоорой миний хүү" гэв.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол