📅

2019 оны элсэлтийн шалгалтын хуваарь

🕔 2019/03/11 10:30

2019 оны элсэлтийн шалгалтын хуваарь

 

Сурагч, залуучуудын хувьд  их дээд сургуульд элсэнэ гэдэг бол томоохон алхам,  хожим хойтынхоо амьдралд хийж буй  сонголт,  оюуны хөрөнгө оруулалт юм. Энэ утгаараа элсэлтийн шалгалт  маш их хариуцлага  юм.

Элсэлтийн Ерөнхий шалгалтын бүртгэл эхлээд цөөнгүй хонож байна. Тодруулбал, ЭЕШ-ын онлайн бүртгэл www.eec.mn цахим хуудсаар орон даяар, Улаанбаатар хотын цагаар 2019 оны хоёрдугаар сарын 14-ний өглөө 09:00 цагт эхэлсэн ба 2019 оны дөрөвдүгээр сарын 15-ны 18:00 цагт дуусах бөгөөд бүртгэлийн хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүй гэж байгаа.

Харин өмнөх долоо хоногт Монгол улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэгчдийн мэдлэгийн түвшинг тогтоох зорилготой “Элсэлтийн ерөнхий шалгалт” –ын хуваарь батлагдлаа.  

Элсэлтийн ерөнхий шалгалт уламжлал ёсоороо зургадугаар сарын дундуур эхэлж, долдугаар сарын 1 гэхэд дүн нь тодорхой болохоор зохицуулагдаж байгаа аж.

Элсэлтийн шалгалтын хуваариа доорхи зураглалаас хараарай.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол