📅

Б.Махбалд холбогдох шүүх хурал дахин хойшилжээ

🕔 2019/03/18 13:31

Б.Махбалд холбогдох шүүх хурал дахин хойшилжээ

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 10.00 цагаас Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга асан Б.Махбалд холбогдох хэргийг шүүх хурал эхлэв.
Тус шүүх хурал хоёр дахь удаагаа хойшилж байсан бол өнөөдөр ийнхүү гуравдахиа хойшиллоо. Шүүх хурал хойшлох болсон шалтгаан нь тухайн үед сайд байсан Ж.Бат-Эрдэнэ болон бусад газрын дарга нарыг гэрчээр оролцуулахаар дуудсан боловч энэ удаад ирээгүй байна.
Тиймээс ирэх дөрөвдүгээр сарын 05 хүртэл шүүх хурлыг хойшлуулах шийдвэрийг шүүх бүрэлдэхүүн гаргажээ. Өнөөдрийн шүүх хуралд тухайн үед дэд сайд байсан Б.Цогтгэрэл оролцжээ.
Хэргийг эргэн сануулбал, ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насанд халдсан  хэрэг 2018 оны наймдугаар сарын 9-өөс 10-нд шилжих шөнө гарч Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн үзлэг шалгалт хийсэн байдаг.
Хэргийн газарт ажилласан бүрэлдэхүүн тус яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал талийгаачийн амь насанд халдсан болохыг урьдчилсан байдлаар тогтоосныг тухайд үед мэдээлж байв. Б.Махбалыг  хэрэгт холбогдуулан сэжигтнээр татаж, хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж буй.
О.Гэрэл
Оллоо.mn 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол