📅

Монголчуудыг Чэжүгийн боомтоор хууль бусаар нэвтрүүлдэг байсан гэр бүл баригджээ

🕔 2019/04/04 16:57

Чэжү арлын боомтоор монголчуудыг хууль бусаар хил нэвтрүүлдэг байсан гэр бүлийг тус боомтын ажилтан илрүүлэн, барьжээ. Сэжигтэн 35 настай "А" нь тус боомтын ажилтан бөгөөд эхнэр болох Монгол Улсын иргэн 28 настай "Б"-тэй хамтран монгол иргэдийг хууль бусаар хилээр нэвтрүүлдэг байсан аж. Уг хэргийг Пусан дүүргийн прокурорын байгууллагад шилжүүлсэн байна. Тэд Монгол Улсын иргэн болох "С"-ийг машиныхаа ард аяны хөнжил дотор нуун хил нэвтрүүлэх гэж байгаад баригдсан тухай цагдаагийн байгууллагаас мэдээлээд байгаа юм.

Сэжигтэн “А” нь 2017 оны хоёрдугаар сараас эхлэн эхнэр “Б”-тэйгээ хамтран Чэжү аралд аялалын визээр орж ирсэн Монгол иргэдийг 2.5 воны хөлсөөр Пусаны усан боомтод хүргэх ажлыг зохион байгуулан хоёр жилийн хугацаанд 20 удаагийн энэхүү үйлдлээрээ 70 гаруй сая воны ашиг олсон гэдгээ эхний ээлжинд хүлээгээд байгаа аж.

Ж.Хулан

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол