📅

БНСУ-ын визний хариу 70 хоногийн дараа гарч буйг монгол иргэн шүүмжилж, Хөх ордонд мэдэгджээ

🕔 2019/04/05 16:09

БНСУ-ын Хөх ордны цахим сайтын иргэдийн санал хүсэлт хүлээн авах хэсэгт монгол иргэн ханджээ. Тодруулбал, Монгол дахь БНСУ-ын элчин сайдын яамны талаар гомдол мэдүүлсэн байна.

Тэрбээр Солонгос руу виз мэдүүлж байгаа Монгол Улсын иргэд хариугаа 3 сар буюу 70 хоногийн дараа авч байгааг дурдаж, энэ асуудлыг шийдэж өгөхийг хүсчээ. Мөн Өмнөд Солонгос руу виз мэдүүлж, 70 хоног хариугаа хүлээх хугацаанд гадаад паспортгүй тул өөр улс руу явах боломжгүй болсон талаар ч дурдсан аж. Бусад оронд ийм тогтолцоо байхгүй бөгөөд энэ асуудлыг хурдан шийдүүлэх хүсэлтэй байгаагаа БНСУ-ын Хөх ордны албан ёсны цахим сайтад уламжилжээ.

Хэрэв иргэдээс ирсэн саналыг 200 мянга гаруй хүн дэмжвэл уг асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэдэг тухай БНСУ дахь “МҮОНРТ”-ийн сурвалжлагч Э.Ижилболд сошиал хуудастаа онцолжээ.

Э.Намуун

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол