📅

Тэмцлээ үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдэв

🕔 2019/05/01 11:30

Венесуэлийн одоогийн Засгийн газрыг эсэргүүцэгчид эсэргүүцлийн ажиллагаагаа лхагва гарагт үргэлжлүүлнэ гэдгийг тус улсын сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо мягмар гарагт мэдэгджээ. Тэрбээр ийм мэдэгдэл хийсэн дүрс бичлэгээ “Twitter” хуудсандаа байрлуулсан байна. “Тавдугаар сарын 1-нд бид тэмцлээ үргэлжлүүлнэ” гэж Гуайдо мэдэгдээд, мягмар гарагт болсон эсэргүүцлийн ажиллагаанд цэргийнхэн оролцсон нь “Зэвсэгт хүчин Ерөнхийлөгч Мадурог дэмждэггүй, хүндэлдэггүй” гэдгийг харууллаа гэж онцлон хэлжээ. Венесуэлийн “засгийн эрхийг булаан авсныг эцэс болгохын тулд” жагсахыг цэргийнхэнд уриалсан дүрс бичлэгийг Гуайдо мягмар гарагт “Twitter” хуудсандаа нийтэлсэн юм. Түүний хэлснээр, дүрс бичлэгийг Каракас хот дахь Франсиско Мирандагийн нэрэмжит нисэх хүчний баазын нутаг дэвсгэрт авсан байна. Үүний дараа Венесуэлийн нийслэл хот болон бусад хотод Засгийн газрыг эсэргүүцсэн жагсаал болсон байна. Эсэргүүцлийн ажиллагааны үеэр 25 хүнийг баривчилсан тухай “Венесуэлийн эрүүгийн форум” төрийн бус байгууллага мэдээлжээ.
Д.Жаргал

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол