📅

МЭДЭГДЭЛ

🕔 2017/07/20 16:04

МЭДЭГДЭЛ

Монполимет Групп болон Европын Сэргээн Босголт Хөгжлийн банк, Монгол Улсын Хөгжлийн Банкны хөрөнгө оруулалттай олон улсын хамтарсан Монцемент төсөл нь зах зээлд европ стандартын Монцемент нэрийн бүтээгдэхүүнээ нийлүүлээд 2 жилийг ардаа орхиж байна. Үүнд Хөгжлийн Банкны зээл төслийн нийт хөрөнгө хөрөнгө оруулалтын зөвхөн 25 орчим хувь бөгөөд эргэн төлөлт нь хуваариасаа түрүүлж, илүү төлөлттэй явж байгааг энд мэдэгдье.

Тухайлбал, Монгол Улсын Хөгжлийн Банктай хийсэн гэрээний эргэн төлөлтөд нийт 15,901,471(арван таван сая есөн зуун нэг мянга дөрвөн зуун далан нэг) ам. доллар буюу 38,232,066,317 (гучин найман тэрбум хоёр зуун гучин хоёр сая жаран зургаан мянга гурван зуун арван долоо) төгрөг төлсөн бөгөөд цаг хугацаанд нь эргэн төлж байгааг Хөгжлийн Банкны мэдэгдлээс харж болно.

Мөн түүнчлэн Хөгжлийн банкны үйл ажиллагаанд Монгол Улсын Их Хурлаас томилогдсон ажлын хэсгийн шалгалтын дүгнэлтээр Монцемент төсөл нь тухайн банкнаас санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрүүдээс хамгийн амжилттай хэрэгжсэн төсөл болсныг тогтоосон ба Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлөөс өгсөн зөвлөмжийн дагуу Монгол улсын хөгжлийн банкны санхүүжилт төслийн нийт санхүүжилтийн 1/4-ээс хэтрээгүй, мөн эрсдлийн сан байгуулсан, зээлийн эргэн төлөлт хуваарийн дагуу явж байгаа төсөл болсныг тодотгосон.

Монцемент төсөл бол Монгол Улсын бат бэх хөгжлийн суурь болох Үндэсний үйлдвэрлэлийг амжилттай хэрэгжүүлж бүтээн байгуулсаны томоохон үлгэр жишээ болсон түүхэн үйл явдал юм. Манай хамт олны нөр их хөдөлмөр Дэлхийн хэмжээнд үнэлэгдсэн Монгол брэнд болж чадлаа. 

Өнгөрсөн УИХ-ын сонгуулиас хойш улс төрийн зорилгоор Монцемент төслийн Монгол Улсын Хөгжлийн Банкнаас авсан санхүүжилтийн эргэн төлөлтийг огт хийгээгүй мэтээр, Монгол улсын хууль тогтоомжийг зөрчсөн мэтээр худал мэдээлэл, гүтгэлэг олон нийтийн сүлжээгээр цацагдаж байгаад манай хамт олон эдгээр үйлдлийг таслан зогсоохыг шаардаж байна.

Монцемент Билдинг Материалс ХХК

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол