📅

"Ц.Элбэгдорж, Т.Бадамжунай, Ц.Сандуй нарыг баривчлахаар эрэн сурвалжилж байгаа"

🕔 2019/07/01 15:19

Авлигатай тэмцэх газраас Ц.Элбэгдорж, Т.Бадамжунай, Ц.Сандуй нарыг эрэн сурвалжилж байгаа гэх мэдээллийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан сэтгүүлчдэд өглөө. Тэрээр энэ тухай, “Нэр бүхий албан тушаалтнууд гадагшаа зугтаж гарлаа гэдэг мэдээлэл ирж байна. Авлигатай тэмцэх газраас Ц.Элбэгдорж, Т.Бадамжунай, Ц.Сандуй нарыг баривчлахаар эрэн сурвалжлах ажиллагаа явуулж байгааг хэлж байна. Тиймээс эдгээр хүмүүсийг Монголдоо ирж мэдүүлгээ өгөхийг Ж.Батзандан миний бие урьж байна. Мөн ажлаасаа чөлөөлөгдсөн 17 шүүгчээс нэр бүхий шүүгчид гадаад руу гарсан тухай мэдээлэл ирлээ. Тиймээс хилийн хориг яаралтай тавьж, авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон өндөр албан тушаалтан болон шүүх, прокурорынхныг гадагшаа зугтаж гарахаас сэргийлэх хэрэгтэй байна. Гадагшаа зугтаж гарсан “Эрдэнэт”-ийн 49 хувийг зохион байгуулсан Ц.Элбэгдоржийг яаралтай Монголд авчрах, Т.Бадамжунай, 60 тэрбумын схемийг зохион байгуулсан Ц.Сандуй нарыг яаралтай эрэн сурвалжлахыг шаардаж холбогдох байгууллагуудад бичиг явуулах болно” хэмээн ярив.

Эх сурвалж: zuv.mn 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол