📅

Шоронд бол хүчин хийсэн хүн “банди, шуумар” л болдог...

🕔 2017/07/21 18:06

Шоронд бол хүчин хийсэн хүн “банди, шуумар” л болдог...Нийтийн тээвэр дотор УИХ-ын гишүүн хүчингийн хэрэг үйлдсэн гэх тухай яриа өрнөж байна:

Өвгөн эмгэн хоёрын яриа олны анхаарлыг татав:

-...Тэр одоо юу дутлаа гэж хүүхэн шуухан хүчиндэж явдаг дурак юм бол оо. УИХын гишүүн болохоороо юу дуртайгаа хийж болдог. Хуулийг хүртэл зөрчиж болдог гээд ойлгочихсон муу сагсуу юмнууд байх юм...

Би ярианд оролцож ганц үг хэллээ:

-Яг хүчиндсэн гэдэг нь тогтоогдоогүй байгаа шүү дээ ах минь

Өвгөн эмгэн хоёр:

-Хээцэсс. Юу ч болоогүй байтлаасаа тэр охин нь тэгээд уйлж унжаад телевиз мелевизээр гараад байх уу тээ. Орилж хашгачуулаад, уйлуулаад хүчиндээгүй юм аа гэхэд дургүй байхад нь хүчээр унтсан л болоод цаад хүн нь гомдол гаргаж байгаа шүү дээ.

-Хуулинд заавал хүчиндүүлж байгаа эмэгтэй нь тэрүүгээр нэг орилж хашгачиж байж хүчингийн хэрэгт тооцогдоно оо гэж заагаагүй л байлтай.

-Ямар нэгэн байдлаар тухайн хүнийхээ хүсэл сонирхолыг хүндэтгэж үзэлгүй хүч хэрэглэсэн л бол хүчингийн хэрэг шүү дээ. Гадаадад бол бүр өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр биед нь, эсвэл өмссөн хувцсанд нь хүрсний төлөө хүчирхийлэхийг завдсан гэж үздэг юм шүү

Хоёр эр:

-Тэр эрхэм гишүүн этгээд чинь хүчиндсэн нь үнэхээр нотлогдох юм бол хуулиараа бол ял авч торны цаана л морилох ёстой. Халхын шоронд улаан махны хэрэгтнүүдийг хэзээнээсээ дээш нь гаргаж нар өөдөө үзүүлдэггүй хуультай. Иймэрхүү юмнууд шоронд орох юм бол хөгшин хулгаруудын "банди шуумар” л болно дөө.

-Миний бүр бодохоос дургүй хүрээд байгаан. Ямар нь ялих шалихгүй хэргээр өч төчнөөн жил шоронгийн хадаас болоод, ямар нь төрийн нэр барьж хуулийг гууль болгоод явж байдаг байнаа...

Нэгэн хүүхэн хошуу нэмж байна:

-УИХ ын гишүүны тухайд түүнийг яг хүчиндчихсэн гэж шүүхээр тогтоогоогүй ч гэсэн төрийн эрх барилцаж, хууль тогтоолцож байгаа хүн байж баар, саун хэсч, гэр бүлээсээ гадуур охид бүсгүйчүүд эргүүлж, айлаар нүцгэн шалдан хэсч явахын хэрэг байдаг ч юм уу, үгүй ч юм уу...

Хэдэн залуус ярианд оролцож хэдэн үг хэллээ:

-Монгол ардын нам нэр хүндээ бодоод гишүүнээ хамгаалаад үлдэх гэж хичээж хэргийг баллаж балруулдаж байгаа байхаа

-Тэр ойлгомжтой

-Шинэ ерөнхийлөгч л энэ хэрэгт анхаарал хандуулж хууль шүүхийнхэнийг хөдөлгөж байж энэ асуудал шударгаар шийдэгдэх байх...

Автобус зогслоо

Буух буудал минь ирж би ч буулаа. Нөгөө хэдэн хүн маань цааш нь өнөөх муухай асуудлын талаар хэлэлцсээр үлдэв.

Хэрэг хэрхэн шийдэгдэх бол?

2017-07-16

Б.Төв

 

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол