📅

2+2 хөтөлбөр буюу хос дипломтой төгсөх боломж...

🕔 2019/08/16 17:36

Монгол улсын инжeнeр технологийн шилдэг мэргэжилтэн бэлтгэдэг хамгийн том сургууль бол Шинжлэх ухаан технологийн их сургууль. 1100 гаруй багш, эрдэмтэд ажилладаг тус сургууль найман бүрэлдэхүүн сургуультай бөгөөд Хэрэглээний шинжлэх ухааны сургууль Монгол улсын шилдэг инженерүүдийг бэлтгэдэг юм.
Химийн технологи, химийн инжeнeрчлэл, Статистик, үйлдвэрийн экологийн инжeнeр зэрэг улс орны нийгэм эдийн засгийн хөгжилд хамгийн эрэлттэй, нарийн мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэдэг төдийгүй олон улсын нэр бүхий сургуулиудтай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлдэгээрээ Хэрэглээний шинжлэх ухааны сургууль онцлогтой.
Тус сургуульд элсэн суралцсанаар оюутнууд зөвхөн Монголдоо боловсрол эзэмшээд зогсохгүй БНХАУ, Герман улсын нэр хүндтэй сургуульд суралцан хос дипломтой төгсөх боломжтой.
Тухайлбал 2+2 хөтөлбөр буюу Химийн инженерчлэл хөтөлбөр, Статистик хөтөлбөр, Германы инженерийн бэлтгэл хөтөлбөр, үйлдвэрийн экологийн инженер хөтөлбөрт элсэн орж суралцсанаар Өвөрмонголын аж үйлдвэрийн их сургууль, БНХАУ-ын баруун хойд политехникийн их сургууль, Нанжингийн политехникийн их сургууль болон ХБНГУ-ын их, дээд сургуульд суралцан олон улсын дипломтой төгсөх аж. Суралцах хугацаандаа Ерөнхийлөгч болон Ерөнхий сайд, Засгийн газрын тэтгэлэгт хамрагдахаас гадна БНХАУ-ын засгийн газрын, Мужийн, их сургуулийн захирлын нэрэмжит тэтгэлэгт хамрагдан суралцах боломжтой юм.
Мөн элсэлтийн ерөнхий шалгалтаа өгч чадаагүй, бага оноо авсан болон одоо ажиллаж байгаа залууст зориулан "Инженерийн бэлтгэл” ангийг нээжээ. Тус ангид суралцсанаар ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн бакалаврын хөтөлбөрт үргэлжлүүлэн суралцаж болох юм.
Онол, практикийг хослуулан, сургалтын шинэлэг хөтөлбөр, арга барилтай, чадварлаг багш, эрдэмтэн багш нартай Хэрэглээний шинжлэх ухааны сургууль элсэгчдээ хүлээн авахад бэлэн боллоо.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол