Алба хаагчид гүний усны дадлага сургуульд хамрагдлаа
Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдад усанд сэлэх анхан шатны мэдлэг олгох, эрэн хайх, аврах бүлгийн аврагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, зорилгоор “Гүний уснаас эрэн хайх, аврах ажиллагаа"-ны дадлага, сургуулийг зохион байгууллаа.
Дадлага сургуулийг тус аймгийн Тайшир сумын Гэгээн нууранд хийсэн бөгөөд нийт 34 алба хаагч хамрагдаж, усанд сэлэх анхан шатны дасгал, усанд сэлэлтийн төрлийн талаар зааж, дадлага хийлгэх, эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид моторт завийг шалгах, жолоодох, аврах ажиллагаанд иргэнийг тээвэрлэх дадлагыг зохион байгуулсан юм.
Мөн үеэр аврагч-тэсэлгээчин, нохой хөтлөгч, дэд ахлагч Г.Бат-Эрдэнэ 2.5 метр, аврагч–химичин, ахлах ахлагч М.Алтансүх 6.1 метр, аврагч-усчин, ахлах ахлагч Б.Баяртогтох 7.2 метр, Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн захирагч, ахлах дэслэгч С.Энхбаяр 10 метрийн гүнд шумбалтыг амжилттай гүйцэтгэсэн юм. Энэхүү гүний уснаас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага, сургууль эрэлч нохойтой зохион байгуулснаараа онцлогтой байлаа.
Э.Нарангэрэл