📅

Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон улсын өдрийг “Төгс бүтээцгээе” уриан дор тэмдэглэлээ

🕔 2019/10/16 11:31

Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон улсын өдрийг Говь-Алтай аймаг дахь Онцгой байдлын газраас “Төгс бүтээцгээе” уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ. Уг өдрийн тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд тус хамт олон Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийн ач холбогдлыг таниулах, гамшиг осол, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг Монгол Улсын баатар М.Жанчивын талбайд зохион байгуулав. Түүнчлэн ард иргэдэд болзошгүй гамшиг, осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх заавар зөвлөмж, мэдээлэл өгч гарын авлагыг мөн тараасан бөгөөд аврах болон гал унтраах багаж хэрэгсэл, нисэгчгүй нисэх төхөөрөмж, хувцас хэрэгслийг танилцууллаа.

Э.Нарангэрэл

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол