📅

Шинээр цол, чимэг хүртсэн бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх хүчит бөхийн барилдаан боллоо

🕔 2019/12/04 13:23

Говь-Алтай аймгийн ИТХ-ын аравдугаар хуралдаанд зориулсан Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмаар шинээр цол, чимэг хүртсэн бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх хүчит бөхийн барилдаан 12 дугаар сарын 02-ны өдөр  Алтай хотноо боллоо.

Уг барилдаанд аймаг, сумын цолтой шилдэг 32 бөх барилдсанаас Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын харьяат аймгийн шинэ заан Г.Батмөнх түрүүлж, Дэлгэр сумын харьяат аймгийн арслан Ч.Эрдэнэсайхан үзүүрлэж, Бигэр сумын харьяат аймгийн арслан Ц.Эрхэмбаяр, Эрдэнэ сумын харьяат аймгийн Цогт идэр харцага Я.Бумбаяр нар их шөвөгт шалгарлаа.

Барилдааны үеэр Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмаар шинээр цол, чимэг хүртсэн бөхчүүдэд тус аймгийн удирдлагууд хүндэтгэл үзүүлсэн юм.

Э.Нарангэрэл

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол