"Ойлгое, хүндэлье" аянд Говь-Алтай аймгийн 500 гаруй залуус нэгдлээ
Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс улсын хэмжээнд зохион байгуулж буй "Ойлгое, хүндэлье" аянд Говь-Алтай аймгийн 500 гаруй залуус нэгдлээ.
Уг аяныг олон нийтэд сурталчлах зорилгоор Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн газар, Залуучуудын хөгжлийн төв хамтран 18 сум, 2 тосгоны залуусыг сургалтад хамрууллаа. Сургалтаар гэр бүлийн хүчирхийллийн хор уршиг, гэр бүлийн үнэ цэн, аливаа харилцааг уураар биш ухаанаар шийдвэрлэхийг уриалсан илтгэлийг тавьж, харилцан санал бодлоо солилцжээ.
Э.Нарангэрэл
Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад