📅

Эрдэнэ суманд ЗДТГ-ын байр ашиглалтад орлоо

🕔 2019/12/26 12:29

Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд улсын төсвийн 970 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьсан ЗДТГ-ын барилгыг ашиглалтад оруулж, энэ сарын 22-ны өдөр нээлтээ хийлээ.                   

Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, тус аймгийн Засаг даргын орлогч Ж.Ганбат болон сум орон нутгийн удирдлагууд, төрийн албан хаагчид нутгийн зон олон оролцсон юм. Тамгын газрын байр ашиглалтад орсноор төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй, түргэн шуурхай хүргэх, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын алба хаагчдын аюулгүй, ая тухтай ажиллах нөхцөлийг бий болгож байна гэдгийг УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд онцлов. Тэрээр сумдын иргэдтэй биечлэн уулзаж санаа бодлыг нь сонсож бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа.

Э.Нарангэрэл

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол