📅

Зангиагаа засаад ирнэ гэсэн Ц.Элбэгдоржийг гурван удаа дуудахад АТГ-т очсонгүй

🕔 2019/12/27 14:32

Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос эрүүгийн нэг бус хэрэгт холбогдуулан гэрчийн мэдүүлэг авахаар дуудсан ч АТГ-т очихгүй байгаа гэнэ. Бидэнд олдсон мэдээллээр түүнийг гурван ч удаа дуудаж тайлбар авахаар хандсан юм байна. Гэвч тэрбээр нэгэнд ч очилгүй хилийн чанадад явж байгаа аж. Уг нь тэрээр “Ерөнхийлөгч Х.Баттулгын хөөцөлдөн бүрдүүлж, гараараа прокурорт биечлэн өгсөн Тавантолгойн асуудлаар АТГ-аас намайг дуудлаа. Зангиагаа зүүгээд, гутлаа тослоод гаръя даа.

Монголчууд бид бол ардчилал, хүний эрх, эрх чөлөөт байдлыг хуулийн засаглал гэж үздэг хүмүүс” хэмээн жиргэж байсан. Түүгээр зогсохгүй сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ “Хууль шүүх дээр шударга ёс тогтоохоор явж байгаа хуульчдаа төр нь хамгаалах ёстой. Миний хувьд хэн ч, ямар ч албан тушаалтан хууль, шүүхээс дуудвал яваад оч гэдэг. Зангиагаа зүүгээд, гутлаа тослоод оч гэдэг нь хууль, шүүхийн байгууллагад үзүүлдэг хүндэтгэл” гэж ярьж байсан билээ.

Харамсалтай нь, тэрээр Тавантолгойтой холбоотой болон өөр бусад хэрэг бүртгэлтийн хэрэгт гэрчээр мэдүүлэг авахаар дуудахад очоогүй нь мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулж буй үйлдэл гээд хэлчихэд хилсдэхгүй биз. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нар хууль сахиулах байгууллагын шалгалтаас зугтан гадаад оронд гарч, өөрсдөө байгуулахаар тэмцсэн Ардчиллын 30 жилийн ойн баяртаа ч оролцоогүй юм.

Д.Дайчин

Эх сурвалж: Өнөөдөр сонин

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол