📅

Тэтгэвэр авагчдын 3441 нь зээлтэй байна

🕔 2020/01/10 13:50

Говь-Алтай аймгийн хэмжээнд өндөр настны тэтгэвэр авагчдын 3441 нь тэтгэврийн зээлтэй байна. Тодруулбал тус аймгийн хэмжээнд тэтгэврийн насны 7700 гаруй ахмад жилдээ 2,6 тэрбум төгрөгийн тэтгэвэр авдаг байна. Түүнээс 3441 нь тэтгэврийн зээлтэй бөгөөд 2019 оны жилийн эцсээр 11,8 тэрбум төгрөгийн зээлтэй байгаа тухай холбогдох албаныхан мэдээлсэн юм. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэдэгдэл болох нэг удаа тэтгэврийн зээл тэглэх асуудлын талаар тус аймгийн Есөнбулаг сумын ахмадын төлөөллөөс сэтгэгдлийг нь сонслоо. Тэд: "Тэтгэврийн зээл болон ахмадуудынхаа амьжиргааг төрөөс дэмжих нь зүйтэй юм. Бид үр хүүхэддээ төвөг болчихгүй юмсан гэсэн үүднээс баяр ёслол, оюутны төлбөр мөн амьдралаа дээшлүүлэх зорилгоор байр, автомашин гээд хэрэглээндээ зориулж зээл авдаг. Нэг удаа ч гэсэн ахмадуудаа дэмжвэл сайн л байна" хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн юм. 

Э.Нарангэрэл

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол