Говь-Алтай аймгийнхан гялгар уутнаас татгалзав
Хог хаягдлын тухай хуулийг шинэчлэн батлуулсантай холбогдуулан БОАЖЯ-наас Цэвэр сайхан орчин аяныг 21 аймаг, есөн дүүргийн дунд зохион байгуулсан. Тус аяныг тэргүүлсэн аймаг, дүүргийг өчигдөр зарлалаа. Нэгдүрээр байранд Говь-Алтай, хоёрдугаар байранд Увс, гуравдугаар байранд Дархан-Уул аймаг болон Сонгинохайрхан дүүрэг шалгарчээ. Аяны хүрээнд нийт 18.974 иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг хамруулан 3945 орчим га талбайн хог хаягдлыг цэвэрлэн 21.148 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт буулгажээ. Говь-Алтай аймгийнхан гялгар уутнаас татгалзсанаараа тэргүүн байр эзэлжээ.
Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад