📅

“Victoria's Secret”-ийн захирал моделиуддаа бэлгийн дарамт үзүүлжээ

🕔 2020/02/03 15:43

Дотуур хувцасны алдартай брэнд "Victoria’s Secret”-ийн удирдлагыг моделиудтай хатуу ширүүн харьцдаг гэж буруутгажээ. Ялангуяа энэхүү брэндийн экс ерөнхийлөгч, 71 настай Эд Разек моделиудыг байнга доромжилж, бэлгийн дарамт үзүүлдэг байсан гэж "The New York Times” сонинд бичсэн байна. Эд Разек өнгөрсөн жил компаниасаа гарснаар түүний санаачилсан жил бүрийн шоу зогссон билээ. Түүний дарамтын золиос болсон модель Энди Муизийн ярьснаар Эд Разек түүнийг байнга өдөж хоргоож, унтахаас татгалзвал шинэ үзүүлбэртээ оролцуулахаа больдог байжээ. Тэгвэл "Victoria’s Secret”-ийн ерөнхийлөгч асан моделийн яриаг няцааж, худал ярьж байна гэжээ.

О.Чанцалдулам
Эх сурвалж: Zindaa.mn 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол